Connect with us

Спорт

Казинс хасагдах аюултай тоглолтод 13.7 оноо дундажладаг

Published

on

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн энэ улирлын плей-оффын хагас шигшээ шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр /2025.04.03/ Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багуудын цувралын зургаа дахь тоглолт болно. Одоогоор цувралд аваргаа хамгаалагч Хүлэгүүд 3-2 гэсэн харьцаатай илүүрхэж буй. Хэрэв өнөөдөр тэд хожигдвол финалд шалгарах учиртай.Ахлах дасгалжуулагчаа нутаг буцааж, туслах дасгалжуулагч Э.Ариунболдыг тушаал дэвшүүлсэн нь ямартай ч өгөөжтэй байгаа. Цагтаа Хүлэгүүдийн төлөө хүчин зүтгэж явсан тэрбээр сүүлийн жилүүдэд дасгалжуулагчийн албанд зүтгэж, нас насны багуудыг дасгалжуулсаар өдийг хүрлээ. Хувилбар зурахдаа хүртэл багийнхаа ахмад тамирчдыг “Ах аа” гэж байгаа нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татжээ. Өнөөдөр түүний баг Бодонсыг давж, Казинсыг ганзага хоосон буцааж чадах болов уу?Нөгөө талд Бодонс хожигдох эрхгүй болсон. Казинстай тэд эхний шатанд BCH Найтсыг давж, өдгөө аваргуудын эсрэг жинхэнэ сорилтод орчихсон явна. Цувралын тав дахь тоглолтод Ахмад, Казинс хоёр дийлдээгүй. Хүлэгүүд ч хамгаалах учраа олоогүй.Сонирхолтой нь Казинс NBA-ийн замналдаа нийт зургаан удаа плей-оффын хасагдах аюултай тоглолтод оролцож байжээ. Тухайн тоглолтууддаа 14.9 минутад 13.7 оноо, 3.7 самбар, 1.5 ашигтай дамжуулалт үзүүлсэн аж. Амжилтын хувьд 3-3. Сүүлд 2022 онд Денвер Наггетсын бүрэлдэхүүнд байхдаа Голден Стэйт Уорриорсын эсрэг тоглож, 19 оноо авсан ч баг нь Уорриорст 4-1 гэсэн харьцаатай хожигдож байжээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа

Published

on

By

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд Саудын Арабын Хант Улсад болж буй “Дакар Ралли-2026” дэлхийн уралдааны гуравдугаар гараанд гарч, “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ.
Авто болон мото спортын олимпын наадам гэгддэг “Дакар Ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тамирчин эхний тав дугаар байрны рейтингд бичигдсэн анхны тохиолдол юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээр байрт бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази тивийн хүн болж байна.
“Дакар Ралли-2026”-д МУГТ Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартай эх орныхоо нэрийг гарган уралдаж байгаа юм. Э.Халиунболдыг энэ уралдаанд оролцоход П.Батсайхан Ерөнхийлөгчтэй “Шунхлай холдинг ХХК” ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
Өнөөдөр болох “Этап-6” гараа нь 589 км ба Хайл хотоос Рияад хот чиглэлд уралдана. Уралдааны замын эхний гараа 326 км. Энэ гарааны замын 15 хувь нь хатуу шороотой, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхантай юм.
Дэлгэрэнгүй

Спорт

Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно

Published

on

By

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.

Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!