Connect with us

Нээлттэй ажлын байр

Сэтгүүлч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Мэдээний шууд болон шууд бус хөтөлбөрүүдэд мэдээ сурвалжилга бэлтгэж нийлүүлэх, мэдээний болон техникийн ажилтнуудтай багаар хамтран ажиллах
  • Нийгэм, улс төр, бизнесийн салбарыг хариуцан ажиллаж, мэдээ сурвалжилга бэлтгэх
  • Нэвтрүүлэг, хөтөлбөрт мэдээ, сурвалжилга бэлтгэх, зочидтой ярилцах, яриа авах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Сэтгүүл зүй, хэл шинжлэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
  • Олон улсын харилцаа, бизнес, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, зах зээлтэй холбоотой аль нэг салбарт ажиллаж байсан, эсвэл зохих ойлголт, мэдлэгтэй бол давуу тал болно
  • Монгол хэлний яриа, бичгийн дүрмийн мэдлэг, найруулан бичих чадвар шаардсан ажил хийх чадвартай, туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

  • Тухайн мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх
  • Таныг тав тухтай орчин, найрсаг хамт олон хүлээж байна.

Маркетингийн мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Компанийн болон төсөл тус бүрийн харилцагчийн сегмент, зах зээлийн холбогдолтой мэдээ мэдээлэл, өгөгдөлд тулгуурлан маркетинг, идэвхжүүлэлтийн оновчтой төлөвлөлт бэлтгэн үр дүнтэйгээр гүйцэтгэн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийн зорилтот түвшинг ханган ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Ажлын байранд тавигдах шаардлага
  • Маркетингийн чиглэлээр их дээд сургууль дүүргэсэн
  • Судалгаа шинжилгээ хийж маркетингийн сегментүүдийг тодорхойлох чадвартай байх
  • Шинийг эрэлхийлэх, бүтээлч сэтгэлгээтэй
  •  Үл хөдлөх хөрөнгийн талаар зохих мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

  • Тухайн мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх
  • Таныг тав тухтай орчин, найрсаг хамт олон хүлээж байна.

ЭВЛҮҮЛЭГЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Шаардлагатай дүрс, яриа, ярилцлагууд болон багц сурвалжилгыг эвлүүлж графикжуулан мэдээ бэлтгэн нийлүүлэх
  • Нэвтрүүлгийн эвлүүлэг хийж, эцсийн бүтээгдэхүүн бэлтгэх
  • Тодорхой сэдэв, цаг үе, үйлдвэрлэл, компанийн дүрсийг шинэчлэх, дүрсний нөөц үүсгэн кодолж, өдөр тутам ашиглахад бэлэн болгох

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Зураглаач, эвлүүлэгч, график дизайны чиглэлээр их дээд сургууль төгссөн эсвэл энэ чиглэлээр ажиллаж байсан.
  • ТВ, дижитал медиад ажиллаж байсан
  • ТВ камер ашиглалтын тодорхой мэдэгдэхүүнтэй, зураг авалт, гэрэлтүүлгийн ерөнхий зарчмыг мэддэг
  • Эвлүүлгийн болон зураг, графикийн сүүлийн үеийн програмууд дээр ажиллаж, эвлүүлэгт шаардлагатай, дүрс, графикийн эффектүүдийг ашиглаж байсан

Нэмэлт мэдээлэл

  • Тухайн мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх
  • Таныг тав тухтай орчин, найрсаг хамт олон хүлээж байна

Зураглаач

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Нэвтрүүлэг, контент, мэдээ зэрэгт зураглаачдын албанд ажиллах;
  • Студи болон гадуур зураг авалтад гарах;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил, үүргийг гүйцэтгэх;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Телевиз, студид мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх;
  • Бүх төрлийн зураг авалтын хэрэгсэл, дагалдах хэрэгсэлтэй ажиллах чадвартай байх;

Нэмэлт мэдээлэл

  • Тухайн мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх
  • Таныг тав тухтай орчин, найрсаг хамт олон хүлээж байна
Сурталчилгаа

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.