Дэлхий
XIV Далай ламын хойд дүрийг тодруулахад шамдах цаг ирэв үү!

КАТОЛИКЧУУДАД ТЭРГҮҮН ТОДРУУЛЖ ЗАЛАХ АСУУДАЛ ТУЛГАРАВ
Дэлхийн голлох шашнуудын нэг болох 1,3 тэрбум гаруй сүсэгтэнтэй Католик шашны 266 дахь тэргүүн, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Ромын пап Франциск 88 насандаа өчигдөр /2025.04.21/ орон нутгийн цагаар өглөөний 07:35-д таалал төгсөв. Үүнийг Гэгээн ширээт улсын Кардинал Кевин Фэррелл зарласан юм. Ромын пап Франциск 2023 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилж байсан билээ. Түүний лагшин өнгөрсөн хоёрдугаар сарын дундаас чилээрхэж, Ромын “Жемелли” эмнэлэгт хатгаа өвчнөө эмчлүүлж байх явцдаа дөрвөн ч удаа амьсгал саатаж, амь нас нь хоёронтаа дээсэн дөрөөн дээр ирж байжээ. Түүний жанч халсан цаг тоолол Улаан өндөгний баяр буюу урин дулааныг угтах ёслолтой давхацсан нь бидний ойлголтоор бараг Дүйчин өдөртэй таацах болов уу. Манайхан таалал төгссөн дээдсээ “Бурхны оронд мориллоо” гэдэг бол католикчууд “Эцэг бурхны өргөөндөө заларлаа” хэмээдэг ажээ.
Аргентинд мэндэлсэн гэдгээрээ тэрбээр Нийтийн тооллын 741 оны Сирийн III Григорийгоос хойш буюу мянгаад жилийн дараа Европоос өөр тивээс сонгогдсон, Өмнөд Америкаас гаралтай анхны Пап болж 2013 онд ширээнд заларсан юм. Ийнхүү Католикуудад шашны шинэ тэргүүнээ тодруулж залах асуудал тулгарав.
ДАЛАЙ ЛАМЫН ОЙРЫН ЭРХЭМ ТҮҮНИЙ ХОЙД ДҮРИЙГ ТОДРУУЛАХ ТАЛААР АМ НЭЭВ
Тэгвэл Далай ламын хойд дүрийн талаар ч асуудал хөндөгдөж эхэлжээ. Дээрхийн гэгээнтэн ХIV Далай лам Данзанжамц тун удахгүй 90 насны сүүдэр тухайлах гэж байна. Тэрбээр 1935 оны долоодугаар сарын 6-нд Төвөдийн Амдо буюу хожмын Хөхнуур мужийн Тагцэр сууринд эцэг Цогжинцэрэн, эх Дэгжцэрэн нарын хүү болон лагшин мэндэлжээ. ХIV Далай ламыг залах ёслол Лхас хотын Будала ордонд 1940 оны хоёрдугаар сарын 22-нд, түүний таван настайд болсон байна. Тэрбээр хойд насны талаар өнөөдөр ч дуугарч байгаа хэрэг биш. Шинэ зууны эхэн, 2000-д оны эхээр түүний лагшин чилээрхэх үеэр тэрбээр “Миний хойд дүр Монголд, бүр эмэгтэй хүн болж тодорч ч мэднэ” хэмээсэн талаар дурдагдаж байв. Ямар ч гэсэн Монголд гэдгийг тодотгосон, “эмэгтэй хүн” гэдэг нь төөрүүлж хэлсэн зүйл ч байж болох.
Дээрхийн гэгээн Далай лам залгамжлагчаа тодруулах эсэх асуудлаар түүний ойрын эрхэм, Буддын шашин судлаач, Далай ламын орчуулагчаар 40 гаруй жил ажилласан Туптен Жинпа /Түвдэн Жамба/ АФП агентлагт өгсөн ярилцлагадаа “Миний найдаж байгаагаар, Далай багш 90 насны төрсөн өдрөөсөө өмнө буюу энэ оны долоодугаар сарын 6-наас өмнө албан ёсны мэдэгдэл хийж мэднэ. Хэрэв миний таамаг зөв байж, Далай ламын залгамж халаа цааш үргэлжилнэ гэж зарлах аваас энэ нь түүнийг жанч халсны дараа шинэ Далай ламыг тодруулна гэсэн үг” хэмээн хэлжээ. Хэрэв Далай лам тийнхүү мэдэгдэх аваас түүний хойд дүр, залгамж халааны асуудал багагүй хурцадмал сэдэв болох бололтой. Энэ нь “Дээрхийн гэгээн XIV Далай ламын хойд дүрийг тодруулахад шамдах цаг ирэв үү” гэсэн асуултыг тавьж байна.
Ямар боловч Дээрхийн гэгээнтэн ХIV Далай лам Данзанжамц 2016 онд Монголд маш яаруу морилон ирж Х Богдыг тодруулсан нь өнөөгийн ээдрээт үед маш чухал үйл хэрэг болсон нь өнөөдөр ийнхүү харагдаж байна. Далай багш өөрийн биеэр тодруулсан тул энэ талаар цаашид маргаан гарахгүй. Тэгээгүй бол 1997 оны үед Банчин богдын хойд дүр хэмээх таван настай хүүг Төвөдөд тодруулсны дараа Бээжинд залан ирүүлж, гэрийн хорионд суулгаад, өөр нэг хүүг Банчин богдоор тодруулсан, өмнөх хүү сураггүй болсон хэмээх сураг дуулддаг шиг ээдрээтэй зүйл болох байсан байж ч мэднэ.
Монголчууд Х Богдоо тодруулсан, Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн байр суурь улмаар бэхжиж, шинэ залуу хамбатай болсон, олон залуу хутагт хувилгаад Дээрхийн гэгээний тааллаар тодорсон зэрэг нь Далай ламын институцын өмнө үүсэж мэдэх асуудалд тулгарах ээдрээг нэлээд зөөллөж өгөх биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Дэлхий
Ромын папыг Цагаан ордонд зочлохыг урьжээ

Ромын пап Францисыг таалал төгссөний дараа дэлхийн католик шашинтнуудын шинэ тэргүүнээр АНУ-ын Чикаго хотод төрсөн XIV Лео пап сонгогдсон билээ. Өнгөрсөн ням гарагт тэрбээр сүсэгтнүүдийн өмнө тангараг өргөх ёслол үйлдсэн. Уг ёслолд ирсэн гадны зочид төлөөлөгчид, шашны зүтгэлтнүүд ирсэн бөгөөд тэдний дунд АНУ-ын дэд Ерөнхийлөгч ЖД Вэнс болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар гэр бүлийн хамт багтжээ.
Тэд энэ үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын захидлыг Лео папад дамжуулжээ. Уг захидалд Ерөнхийлөгч Трампын гэр бүл дэлхийн католик шашны тэргүүнийг аль болох боломжтой ойрын хугацаанд АНУ-ын нийслэл Вашингтон дахь Цагаан ордонд айлчлан ирэхийг урьсан байна.
Дэлхий
Д.Трамп: Гал зогсоох хэлэлцээ нэн даруй эхэлнэ

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 20 /AP/. Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээг “нэн даруй” эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ.
Д.Трамп “Truth Social” сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар хийсэн хэлэлцээ “маш сайн” болж өрнөсөн гэлээ.
“Орос, Украин хоёр гал зогсоох, цаашлаад хамгийн чухал нь дайныг зогсоох тухай хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ” гэж тэрбээр хэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хувьд, Д.Трамптай хийсэн хэлэлцээг “илэн далангүй, утга учиртай” хэмээн тодорхойлжээ. “Энэ бол маш их утга учиртай, нээлттэй, ерөнхийдөө миний бодлоор маш хэрэгтэй хэлэлцээ байлаа” гэж В.Путин утсаар ярьсныхаа дараа Оросын хэвлэлд мэдээлээд, хэлэлцээ хоёр цаг гаруйн турш үргэлжилсэн гэв.
Түүний хэлснээр, Оросын тал дайныг “энхийн замаар шийдвэрлэхийг” дэмжиж байгаа ажээ. Хоёр тал аль алинд нь ашигтай зөвшилцөлд хүрэх ёстой гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Д.Трамп В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын удирдагчидтай утсаар ярьсан гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нартай ярьсан байна. Ватиканы зүгээс мөн Украин-Оросын яриа хэлэлцээг зохион байгуулах санал тавьсныг Д.Трамп дурджээ.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Дэлхий
Д.Трамп: Орос, Украин гал зогсоох асуудлаар шууд яриа хэлэлцээг эхлүүлнэ

-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 days ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм4 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм4 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт4 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр4 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм4 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм4 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй