Нийгэм
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Зуны зугаа” шоу өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон.
Тус шоу тоглолтын үеэр үзэгчдийн биед халдаж, хутгалсан ноцтой хэрэг гарсан байна. Тус хэргийн талаар цагдаагийн байгууллага: “Гуя хэсэгт зүсэж, гэмтээсэн иргэний талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад шөнийн 03:30 цагийн орчимд бүртгэгдсэн. Хохирогчийг тоглолт үзэж байхад нь гуя хэсэгт зүсэж гэмтээсэн хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
Түүнчлэн тус шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан гэх 35 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж эхэлжээ.