Нийгэм
АНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
Улаанбурхан өвчний тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр өнөөдрийн байдлаар арван хүн уг өвчнөөр амь насаа алдаад байна. ХӨСҮТ анх энэ өвчний тохиолдол илрэхэд даанч хайхрамжгүй хандаж, статистик тоо хэлсээр суусан. Шуурхай арга хэмжээ аваагүйн улмаас олон хүүхэд эндэж, тэднийг товлолт вакцинаа тариулаагүйн улмаас, өөрдсийн буруугаас амиа алдсан хэмээн асуудлыг өөрсдөөсөө зайлуулж суусан. Энэ талаарVIA: Uuriintuya Dombon сошиал хаягаас шүгэл үлээж, амьдралд хөл тавьж байсан 15-хан настай охин ХӨСҮТ-ийн хариуцлагагүй, хайхрамжгүйн улмаас улаанбурхан өвчнөөр амиа алдсан талаар нийтэд мэдээллээ. Тэрбээр “Хайртай хөөрхөн зээ дүүгээ (15 хан настай охин) Улаанбурхан өвчний улмаас өөрийн гараар ноцолдсоор алдчихлаа. Бүх хүсэл мөрөөдөл нь биелэх, жигүүр урган нисэхээр догдолж байх үед нь ХӨСҮТ-ийн хайхрамжгүй, хариуцлагагүйн улмаас ( уушги нь эрүүл, багахан ханиалга, халуунтай инээгээд хурдан эдгээд гараад ирнээ гээд ХӨСҮТ-д Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хэвтсэн) биднийг үүрд орхин одлоо.
Тэрбээр АНУ дахь Oxford-ын ахлах сургуульд тэнцэж долоохон хоногийн дараа сурахаар явах гэж байлаа. Анги хамт олон, сургуулийнхаа хамгийн шилдэг сурагч нь байлаа, загвар өмсдөг, бүжиглэдэг хамт олныхоо манлайлагч нь байлаа. Хайртай аавын минь тэмдэгтэй бидний хайр бахархал байлаа.
Дүү минь үнэхээр л сахиусан тэнгэр байгаад энэ орчлонд бидний дунд түр саатаад буцсан бурхан байсан болов уу. Бүх зүйл нь цэвэр ариун, цав цагаахан, гэрэл гэгээтэй, буян дагуулсан шинжээ нь ийм эрт явахааргүй байсныг харуусал, гэмшил төрүүлсээр буцлаа.
Бурханы оронд түүртэлгүй залраад буцаад аав ээж, ах дүү хайртай бүхэндээ хурдан ирээрэй дүү минь…” хэмээв.