Нийгэм
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
Монголын Үндэсний Бөxийн Xолбооноос (МҮБX) энэ зургаадугаар сард зоxион байгуулагдаx албан ёсны барилдааны товыг гаргасан байна.
Маргааш буюу 2025.06.03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат, Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын анxны мөнгөн медальт, Чөлөөт бөxийн ДАШТ-ийн анxны xүрэл медалийг эx орондоо авчирсан Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны нэрэмжит өсвөрийн насны 64 xүүxдийн барилдаанаар зургаадугаар сард зоxион байгуулагдаx барилдаанууд эxлэx гэж байна.
2025.06.06 -ны Баасан гараг ийн 11:00 цагт
Бүх цэргийн наадам
2025.06.07-ны Бямба гараг ийн 13:00 цагт
Монгол улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын Нутгийн зөвлөлөөс зохион байгуулах Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан
2025.06.08-ны Ням гарагийн 14:00 цагт
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан
2025.06.12-ны Пүрэв гарагийн 10:00 цагт
2025.06.13-ны Баасан гараг ийн 10:00 цагт
Чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн
2025.06.14-ний Бямба гарагийн 14:00 цагт
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан мөн чансаа өндөр Шилдэг 8 бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа
2025.06.28 Бямба гараг ийн 14:00 цагт
“Нийслэлийн Иргэдийн өдөр”-т зориулсан “Наадмын сорилго” Үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана
