Нийгэм

ДЦС-4” ТӨХК-ийн дарга Ү.Төмөрхуягийн үед 300 гаруй ажилтан нь ажлаасаа гарч БНСУ-руу дүрвэжээ

Published

on

“ДЦС-4” ТӨХК 1983 оноос өнөөдрийг хүртэл төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58,7 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 54,8 хувийг дангаараа хангадаг. Төрийн өмчит энэ том байгууллагыг удирдаж буй хүн бол гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг юм.

Харамсалтай нь, Ү.Төмөрхуяг даргыг тойрсон хэл ам, шүүмжлэл, гомдол тасардаггүй балаг ихтэй нөхөр л дөө.

Ү.Төмөрхуяг даргын үед ажилчдынх нь нөхцөл байдал доройтож, ажлын байрны дарамт, ялгавартай байдлыг  “гааруулжээ”. Ажилтан ажлын байран дээрээ амиа алдсан зэрэг ноцтой хэрэг гарсан ч түүнд хариуцлага тооцох нь бүү хэл харин эсрэгээрээ Ү.Төмөрхуяг хувийн компанидаа байгаа мэт аяглаж, элдвээр дарамталж, илүү цагийн хөлс өгөхгүй зэргээр ажилчдаа хохироож иржээ. Тиймдээ ч хүний нөөцгүй болж, нийт 1480 ажилтантай байсан ч 2022 онд 200 гаруй, 2023 он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарч, БНСУ-руу “дүрвэжээ”. Мэдээж бүгд л БНСУ явж ажиллахыг хүссэн ч  хэд нь явж, хэд нь үлдсэн талаарх мэдээлэл одоогоор дутмаг ч цаашид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Энэ чухал салбарын мэргэшсэн ажилчдыг бөөн бөөнөөрөө БНСУ-д хар ажил хийхээр дүрвэх хүртэл нь Төмөрхуяг үйлийг нь үзсэн гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version