Спорт
5-10 саяын хахууль өгч сонгогдсон гэх Ц.Анандбазарыг эсэргүүцэн тамирчид жагслаа
Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарыг эсэргүүцэж, Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбоо, “Очир” лигийн зөвлөлийн төлөөлөл “Хөлбөмбөгийн холбооны одоогийн дэд ерөнхийлөгч Жаргалсайхан 21 аймгийн төлөөлөлтэй утсаар ярьж байгаа дуу бичлэг задарсан. Юу гэж ярьсан бэ гэхээр “5-10 сая төгрөг Ц.Анандбазар амлаж байгаа. Тэрийг нь аваад энэ асуудлаа шийдээч” гэсэн. Ц.Анандбазар өчигдрийн сонгуулийн үеэр энэ бичлэгийг сонсоод хүлээн зөвшөөрсөн.
Тиймээс энэхүү шударга бус явдалтай эвлэрэхгүй хэмээн хөлбөмбөгийн тамирчид, баг клубүүд Ц.Анандбазарыг хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч болбол тоглохгүй, “Ц.Анандбазарыг огцруул”, “Дүрмээ шинэчил”, “Ээлжит бус их хурлыг яаралтай зарла” хэмээн шаардан өнөөдөр жагслаа.