Улс төр

О.Цогтгэрэл: УИХ болоод Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх ёстой. Энэ тэдний зөвхөн хоорондын асуудал бус

Published

on

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлсэн боловч хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хүрээнд нэгдсэн хуралдаанаас гурван хоногийн завсарлага авах санал гаргасан. Завсарлагатай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын хооронд үүссэн асуудал нь хувь хүний хоорондох асуудал биш. УИХ болоод Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх ёстой. Мөн зарим хуулийн төслүүдэд  саналаа нэгтгэх шаардлагатай байгаа учраас ажлын гурав хоногийн завсарлага хүсч байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version