Улс төр

Х.Тэмүүжин: Ерөнхий сайд УИХ-ыг үл тоож, доромж байдлаар хандсан тул АН чуулганы хуралдаанд оролцохгүй

Published

on

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Төрийн ордонд хэвлэлийнхний асуултад хариуллаа. Энэ үеэр тэрбээр “АН яагаад завсарлага авсан бэ гэхээр өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд  Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулахдаа эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээр төлөөлүүлж дуудан доромж байдлаар хандсан. Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүн нь парламентыг үл тоосон байдлаар хандаж байгаа учраас АН өнөө маргаашийн чуулганы хуралдаанд оролцохгүй. Парламент  Засгийн газрын  хуулийн хэлтэс шиг үлбэгэр дорой байх нь утгагүй. УИХ хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагын дээр Засгийн газар нь гарна гэдэг байж болшгүй тул завсарлага авсан. Үүнийг АН сөрөг хандаж байна гэж ойлгож болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version