Дэлхий
Орос, Украины энхийн хэлэлцээр Туркийн Истанбул хотод эхэллээ
Турк улсын нийслэл Истанбул хотод Орос, Украины хоорондын шууд энхтайвны хэлэлцээр өнөөдөр эхэлсэн. Энэ нь 2022 оноос хойшхи анхны шууд уулзалт бөгөөд Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нээж үг хэлжээ.
Украины гол шаардлагад 30 хоногийн хугацаанд гал зогсоох, баривчлагдсан хүүхдүүд болон хоригдлуудыг буцааж авах, мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Оросын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалтыг зохион байгуулах зэрэг багтсан байна.