Улс төр

МАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ

Published

on

МАН өнөөдөр 15:00 цагт Бага хурлаа хийх бол Ардчилсан намын Улс төрийн зөвлөл мөн хуралдана. Эдгээр хуралдаанаар намууд хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх тухай хэлэлцэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалаас үүдэлтэйгээр олон нийт хөрөнгө орлогоо нотлохыг шаардсан.  Засгийн газрын тэргүүн эл асуудалд тайлбар хийсэн ч хангалттай мэдээллийг өгч чадаагүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг зарлан хуралдуулах санал гаргасныг гишүүд нь дэмжсэн. Гэхдээ тус хурлаар хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхэд  Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүдийнхээ шийдвэрийг дагахаар болж буй юм.

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл ч мөн хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах эсэхээ хэлэлцэн шийдвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version