Дэлхий

Цагаан будааны талаар зохисгүй хошигнол хэлсэн Японы Хөдөө аж ахуйн сайд огцорлоо

Published

on

Өнгөрсөн ням гарагт Японы эрх баригч Либерал ардчилсан намын хандивын арга хэмжээний үеэр Хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Это Таку зохисгүй хошигнол хэлсэн нь олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Сайд цагаан будаа худалдаж авдаггүй, гэр бүлд нь их хэмжээний будаа бэлэглэдэг учраас зарах цаг болсон хэмээн хошигносон нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд сэтгэл дундуур байгаа иргэдийн дургүйцлийг төрүүлжээ. Сөрөг хүчнийхэн, тэр байтугай Ерөнхий сайд Ишиба Шигэрү ч түүний үйлдлийг хурцаар шүүмжилсэн. Это Таку өнөөдөр өглөө 08.00 цагийн орчим Ерөнхий сайд Ишибатай уулзаж, огцрох өргөдлөө өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version