Дэлхий
Трамп: В.Путин үнэхээр галзуурчээ. Тэр шаардлагагүйгээр олон хүний амийг хороож байна
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэвчээрийг нь алдуулж байгаа талаар Трамп хэллээ. ОХУ гурван шөнө дараалан Украинд цохилт өгч энэ өдрүүдэд Трампийн хэлсэн үг Путинд хандсан хамгийн хурц шүүмжлэлийн нэг болов. Тэрбээр ням гаригийн шөнө цахим хуудастаа “Би Владимир Путинтэй үргэлж л сайхан харилцаатай байсаар ирсэн. Гэвч түүнд ямар нэг зүйл тохиолдчихоод байна. Тэр үнэхээр галзуурчээ. Путин шаардлагагүйгээр олон хүний амийг хороож байна. Путин Украиныг бүхэлд нь эзлэхийг хүсвэл энэ нь Оросыг сүйрүүлэх болно” гэсэн юм.
Үүний зэрэгцээ Зеленскийд ч сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэв. “Зеленскийн ярьж хэлж байгаа зүйлс улс орноо улам уруудуулаад байна. Түүний амнаас гарсан үг бүхэн асуудал дагуулж байгаа нь надад таалагдахгүй байна. Үүнийг одоо зогсоох ёстой” гэв.