Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Итгэл үзүүлж, авч үлдэх” эсэхийг УИХ-ын гишүүд шийднэ

Published

on

Ерөнхий сайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тодорхойгүй байдал улс төрийн гацаа үүсгээд байна. Өнгөрөгч лхагва гарагт  болсон МАН-ын Бага хурлаас Ардчилсан намыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Дараахан нь Ерөнхий сайд огцрох өргөдлөө өөрөө өгөхөөр болсон тухай мэдээлж байв.

Ямартай ч, өнөө, маргаашдаа амжиж, УИХ-д тогтоолын төслийг  хүргүүлнэ. Учир нь, пүрэв гарагт намын бүлэг, байнгын хороо, баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар түүний ирүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.

Ерөнхийдөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  итгэл хүлээлгээч гэх агуулгаар тогтоолын төслийг УИХ-д оруулах аж.

Энэ дагуу түүнийг огцруулах эсэх асуудлыг шийдэх бөгөөд УИХ-ын гишүүд итгэл үзүүлбэл Ерөнхий сайд  үлдэнэ. Эс бөгөөс явна гэсэн үг юм.  Харин энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хэлж байсанчлан, кнопод  хоёр триллион төгрөг зарцуулж байгаа гэх мэдээлэл үнэн бол гишүүд кнопоороо Ерөнхий сайдыг авч үлдэхээр болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version