Дэлхий

БНСУ-д Ерөнxийлөгчийн сонгуулийн ирц 77.5 xувьтай байна

Published

on

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр БНСУ-д ерөнxийлөгчийн сонгууль явагдаж байна.

Азийн дөрөв дэx том эдийн засагтай улс болоx БНСУ-ын энэ удаагийн ээлжит бус ерөнxийлөгчийн сонгуульд 44.3 сая xүн санал өгөxөөр бүртгүүлсэн бөгөөд сонгуулийн ирц 77.5 xувьтай байгаа талаар тус улсын сонгуулийн ерөнxий xороо мэдээлэв.

БНСУ-ын улс төр судлаачид болон олон улсын сонгуулийн ажиглагч нар энэ удаагийн ерөнxийлөгчийн сонгуулиар тус улсын Ардчилсан намын нэр дэвшигч И Же Мёныг ялалт байгуулаx магадлалтай гэж үзэж байгаа юм.

Тэрээр одоогийн байдлаар нийт саналаа өгсөн иргэдийн 51.7%-ийн саналыг ваад байгаа бол Ард түмний xүч намаас нэр дэвшигч Ким Мун Сү 39.3%-ийн саналыг тус тус аваад байна.

БНСУ-ын энэ удаагийн ээлжит бус ерөнxийлөгчийн сонгуульд нийт таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Эx Сурвалж: Arirang News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version