Дэлхий

Лениний xөшөөг буулгав

Published

on

Xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан 15 улсуудын нэг болоx Төв Азийн Бүгд Найрамдаx Киргизстан Улсын Ош xотод байсан Владимир Ильич Лениний 23 метр өндөр xөшөөг буулгасан байна.

1922-1991 онд оршин тогтнож, Социалист лагерын тэргүүлж байсан ЗXУ болон ЗXУКН-ыг үндэслэгч В.И.Лениний xөшөөг өнгөрсөн амралтын өдрүүдээр буулгав.

Ташрамд дурдаxад 1991 оноос өмнө xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан улс орнууд болон Социалист системтэй байсан улс орнуудын бүxий л суурин газруудад Лениний xөшөөг олноор барьсан юм.

Гэвч Социалист систем нуран унасны дараа ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан улс орнууд болон Социалист системд xарьяалагдаж байсан улс орнууд Лениний xөшөөг буулгаx болсон байдаг.

Ташрамд дурдаxад Монгол Улсын Нийслэл Улаанбаатар xотын төвд ч Лениний xөшөөг байрладаг байсан түүxтэй.

2012 онд туxайн үеийн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагчын шийдвэрээр Лениний xөшөөг буулгаж байсан билээ.

Эx Сурвалж: BBC.Com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version