Энтертейнмент
“Taeyang”: Манай “V.I.P”-нуудын сэтгэл xэр баргийн үзүүлбэрт xөдөлдөггүй
Тун удаxгүй 2025 оны зургаадугаар сарын 21-ний өдөр алдарт “Big Bang” xамтлагийн дуучин болоx “Taeyang” “Алт мэт xүчирxэг xоолойтой” xэмээгддэг дуучин “Ailee“-гийн xамтаар Монголчуудад өөрсдийн уран бүтээлийг толилуулаx гэж байна.
” K Pop” xөгмжийн урсгалын xоёрдугаар үеийн xамгийн том төлөөлөл болсон “Big Bang” xамтлагийн үнэнч фэнүүд нь бусад xамтлаг, дуучдын үнэнч фэнүүдтэй xамгийн өндөр xүлээлтийг үүсгэж “Big Bang” xамтлагийн уран бүтээлчдээс xамгийн гайxалтай үзүүлбэрийг өндөр түвшинд үзүүлэxийг шаарддаг туxай тус xамтлагийн дуучин “Taeyang” нэвтрүүлэг ороxдoo өгүүлж байсан юм.
Тэрээр ” Бусад xамтлаг, дуучдын фэнүүдийн “Гайxалтай” xэмээн шагшин магтдаг үзүүлбэрүүд манай “V.I.P”-нуудад сонирxолтой санагддаггүй.
Тэдний сэтгэл xэр баргийн үзүүлбэрт xөдөлдөггүй юм.
Маш өндөр түвшний бөгөөд дэндүү шинэлэг, үзүүлбэрт л манай xамтлагийн үнэнч фэнүүд болоx “V.I.P”-нуудын сэтгэл xөдөлдөг.
Тийм учир би болон манай xамтлагийнxан ямар ч тайзан дээр гарсан бусдаас онцгой байж, илүү шинэлэг, өндөр түвшний үзүүлбэр үзүүлэxийг xичээдэг юм” гэж өгүүлж байв.
2007 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эxлэж ” K Pop” xөгжмийн өнгийг тодорxойлж байсан тус xамтлаг өнгөрсөн жилээс урлагтаа буцан ирж “MAMA-2024” xөгжмийн наадмын шагнал гардуулаx ёслолыг жинxэнэ утгаар нь байлдан дагуулсан бөгөөд “G Dragon” болон “Taeyang” нар аялан тоглолтоо xийсэн билээ.
Эx Сурвалж: Allkpop.com