Улс төр

МАН-ын Удирдах зөвлөл Г.Занданшатарыг Ерөнхий сайдад 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ

Published

on

МАН-ын Удирдах зөвлөл 11.00 цагаас дараагийн Ерөнхий сайдыг тодруулахаар хуралдсан  юм. Харин хурлаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг Ерөнхий сайдад 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн байна.
МАН-ын гишүүд давхар дээлгүй, нэр цэвэр улстөрчийг дараагийн Ерөнхий сайдад томилуулах саналтай байгаагаа хэлж байсан. Харин Г.Занданшатарын хувьд Хангайн тойргоос УИХ-д нэр дэвшсэн нь иргэдийн итгэлийг олж авч чадаагүй юм. Ийм хүнийг Ерөнхий сайдад тавих гэлээ хэмээн шүүмжилж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Харин одоо МАН Бага хурлаа хуралдуулахаар гишүүдээ цуглуулж байна.  Энэ удаад заалнаас нэр дэвших боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version