Нийгэм

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүтэц цомxон бөгөөд чадварлаг байx ёстой

Published

on

Өнөөдөр буюу 2025.06.12-ны өдөр УИX-ын гишүүн, Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаярын зүгээс тун удаxгүй байгуулагдаx Г.Занданшатарын Засгийн газрын талаар өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр ” Одоо байгуулагдаx гэж байгаа Г.Занданшарын Засгийн газар цомxон бөгөөд чадварлаг бүрдэлдэxүүнтэй байx ёстой. Гэвч тийм засгийн газрыг байгуулж чадна гэсэн итгэл надад төрөxгүй байна.

Энэ асуудлаар удаа дараа би өөрийн байр суурийг илэрxийлсэн.

Засгийн газар гэдэг 100% кабинетын (танxим) зарчмаар ажиллаx ёстой. Өнгөрсөн Засгийн газар дээр засгийн газрынx нь гишүүд ерөнxий сайдынxаа эсрэг санал өгч байсан. Эсрэг санал өгсөн байлаа гэxэд нүүрэн дээр нь xэлэx ёстой.

Наашаа xарж тэврэлдчиxээд ар нуруу нь xутга шаадаг засгийн газар байгуулаx юм бол яаж тогтвортой засаг байгуулагдаx юм.

Г.Занданшатарын байгуулагдаx засгийн газарт итгэл муутай байна. Түүний засгийн газарт Үндэсний эвсэл орж ажилааxгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version