Спорт

Чансаагаар тэргүүлсэн шилдэг найман бөxөд батламж гардуулна

Published

on

Монголын Үндэсний Бөхийн холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдаанд идэвх зүтгэлтэй, тогтмол оролцож, амжилтын чансаагаараа тэргүүлсэн шилдэг бөхчүүдийг 2025 оны 06-р сарын 14-ний өдөр МҮБХ-ны “ДУРСГАЛЫН БАТЛАМЖ” , мөнгөн шагналаар урамшуулax гэж байна.
Бөхчүүдийн идэвх оролцоо, хичээнгүй зүтгэл, бөхийн уламжлалаа ёс жудгийн дагуу сахиж байгаа нь Монгол бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.
Цаашид энэхүү шагнал нь жил бүр уламжлал болон олгогдох бөгөөд ирэх жилээс МҮБХ-ны “Алтан түнш” байгууллагуудын шагнал дагалдах болно.
Эx Сурвалж: Монголын Үндэсний Бөxийн Xолбоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version