Дэлхий

Энэтхэгийн “өрнөд хэсэгт” орших жуулчид зорин очдог мужид гүүр нурсан байна

Published

on

 

Махараштра нутаг Энэтхэгийн хойгийн төв болон өрнөд хэсэгт оршдог бөгөөд гол дээгүүрх төмөр гүүр нь нурсан байна. Энэхүү гүүр нурснаар хоёр хүн нас барж, 32 хүн гэмтэж бэртжээ. Осол болсон газрыг жуулчид ихээр зорьж очдог. Сүүлийн өдрүүдэд аадар бороо хэд хоног үргэлжлэн их хэмжээгээр орсон нь голын урсгалыг ширүүсүүлсэн байсан.

Гүүр нурах  үйл явцад дээр нь олон тооны жуулчин байсан байна. Ширүүн урсгалтай голоос авруулсан дор хаяж зургаан хүн биеийн байдал сайнгүй эмнэлэгт байгааг тухайн мужийн ерөнхий сайд Девендра Фаднавис хэлэв.

2022 онд баруун Гужарат мужид олон зуун жилийн настай кабель дүүжин гүүр гол руу унаснаар 132 хүн нас барсан эмгэнэлт явдал болсон байдаг . Энэтхэгийн дэд бүтцийн аюулгүй байдлын асуудал эртнээс нааш хөндөгдсөөр ирсэн. Хурдны зам, гүүр дээр томоохон гамшиг тохиолдох нь цөөнгүй. Бас нэг жишээ нь гүүр нуран хүний амь нас бэртсэн хэрэг байлаа.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version