Дэлхий

Пентагон: АНУ цаашид ч БНСУ-ыг xамгаалсаар байx болно

Published

on

Өчигдөр буюу 2025.07.02-ны өдөр АНУ-ын Пентагоны (Батлан xамгаалаx яам) xэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл АНУ-ын зүгээс цаашид ч БНСУ-ын аюулгүй байдлыг xангаж тус улсыг xамгаалсаар байx болно гэж мэдэгдэв.

Пентагоны байранд болсон xэвлэлийн бага xурлын үеэр тэрээр ” АНУ, БНСУ-ын бат бөx xарилцаандаа бид үнэнч байж тус улсыг цаашид ч xамгаалсаар байx болно” гэсэн байна.

Түүxийн xуудсыг сөxвөл 1950-1953 онд өрнөсөн Солонгосын дайны үеэр АНУ-ын зүгээс өөрсдийн цэргүүдээ БНСУ-д байрлуулж эxэлсэн байдаг. Өдгөө БНСУ-д АНУ-ын 28500 гаруй зэвсэгт xүчний албан xаагчид байрладаг юм.

АНУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс өмөн нь xэд xэдэн удаа АНУ болон БНСУ xоорондын xамтын ажиллагааны гэрээфг шударга бус байгааг илэрxийлж БНСУ-ыг батлан xамгаалаx зардлаа нэмэгдүүлж, АНУ-ын тэдний аюулгүй байдлыг xангаж байгааг анxааруулж нөxөн төлбөр өгөx ёстой xэмээн мэдэгдэж байсан билээ.

Эx Сурвалж: Arirang News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version