Нийгэм

Наадмын оройн шоу долоодугаар сарын 11-нд төв талбайд болно

Published

on

Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолт Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор болно.

Шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд долоодугаар сарын 11-ний орой 21.00-00.00 цагийн хороонд зохион байгуулна.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтжээ. Харин хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе, үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлчид оролцох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version