Нийгэм
Ахмадууд тэтгэврийн зээлийг 50:50 хувь болгох шийдвэрийг эсэргүүцэж жагсаж байна
– Ахмадын яриа
Асуулт1: Өнөөдрийн энэ жагсаалд оролцож байгаа шалтгаан
Тэтгэврийн зээлийг буцааж хивэнд нь оруулаасай л гэж шаардлага тавьж хүсэж сууна даа.
Асуулт2: Тэтгэврийн зээл 50%-ар олгож байгаа нь өнөөгийн таны амьдралд хүрэлцэж байна уу? Хүрэлцэхгүй байна. 100%-р зээл өгдөг байх үед арай хэрэглээнд хүрдэг байсан. Одоо 50% яагаад ч нэмэр болохооргүй түвшинд байгаад байгаа нь үнэхээр хэцүү байна. Эм тангаа ч авах хэцүү болсон. Хүүгээс хүү бодогдоод авсан зээл хаанаа ч үгүй дуусаж байна.
Асуулт3: Тэтгэврийн зээлийг хуучин хивэнд нь оруулбал таны амьдралд хэр нөлөө үзүүлэх вэ?
Ядаж л орлогоо нэмэгдүүлэх жижиг худалдаа наймаа хийж 5, 10% орлогоо нэмэгдүүлэх нөхцөл үүснэ. Зуны цагт аймаг сумаар аялах, гэх мэт хэрэгцээг хангана.
Тэтгэврийн зээлийн шинэ зохицуулалт нь ахмад настнуудын амьжиргаанд сөргөөр нөлөөлж, өдөр тутмын хэрэгцээг хангахад хүндрэл учруулж буйг тэдний байр суурь илтгэж байна. Иймд холбогдох байгууллагууд бодит нөхцөл байдалд тулгуурласан, ахмадын хэрэгцээнд нийцсэн шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байна.