Спорт

Бодибилдингийн азийн аваргаас манай тамирчид долоон медаль хүртжээ

Published

on

Арабын Нэгдсэн Эмират улсын Ажман хотод 2025 оны зургаадугаар сарын 15-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй

 IFBB 58 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах Бодибилдингийн тэмцээнд манай улсаас оролцсон тамирчид 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд оролцож амжилт гаргасан тамирчдыг дурдвал:

  • Б.Буянбат- Мастер менс физик +50 насны ангилалд Алтан медаль
  • М.Аюурзэд- Бодибилдинг ангилалд мөнгөн медаль, бодибилдинг физик ангилалд мөнгөн медаль, классик бодибилдинг насанд хүрэгчдийн ангилалаас хүрэл медаль
  • Б.Гэрэлт-Од- Менс Фит модель ангилалд мөнгөн медаль
  • С.Насанбуян- Бикини -164см ангилалд шагналт зургаадугаар байр, мастер бикини ангилалд шагналт зургаадугаар байр, Фит Модель ангилалд шагналт зургаадугаар байр
  • Д.Отгонжаргал- Бодифитнесс мастер ангилалд мөнгөн медаль, насанд хүрэгчдийн бодифитнесс ангилалд тавдугаар байр
  • Б.Пагамдулам- Бодифитнесс мастер ангилалд хүрэл медаль, насанд хүрэгчдийн бодифитнесс ангилалд зургаадугаар байр
  • Б.Оюун-эрдэнэ- Мастер бикини +163см ангилалд шагналт дөрөвдүгээр байр

Мөн манай улсын баг тамирчдыг тус тэмцээнд хамгийн эхэнд ирсэн нь хүндлэл хэмээн үзэж хүндэтгэлийн алтан медаль өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version