Нийгэм
Зам засварын ажлыг Элсэлтийн шалгалт дуустал хойшлууллаа
Элсэлтийн шалгалт өнөөдрөөс /2025.06.18/ эхэлж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас зам засварын ажлуудыг түр зогсоож, зам хаахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Шалгуулагчид шалгалтад оролцохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчрах шаардлагатай. Үүнд:
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах хүчинтэй баримт бичиг
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Шалгалтад хоцрох, бичиг баримтаа гээх зэрэг асуудал гаргахгүй байхыг холбогдох албаныхан онцгойлон анхааруулж байгаа юм. Элсэлтийн шалгалтын үеэр шалгалтын төвүүдэд аюулгүй байдал, хяналт шалгалт өндөр төвшинд зохион байгуулагдаж, шалгуулагчдын эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.