Нийгэм
Сэлбэ хотыг оронсууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг албаныхан мэдэгдсэн. Тэгвэл уг таван багц тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр албан ёсоор зарлалаа. Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж байна. Тендер зарлахаас өмнө бэлтгэл ажлын хүрээнд талбайг хашаажуулах ажил бүрэн дууссан. Мөн цэвэрлэгээ, ариутгал, инженерийн дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа үргэлжилж байна.