Нийгэм
Өчигдөр нийслэлд 11, орон нутагт дөрвөн ой, хээрийн болон ахуйн түймэр гарчээ
Өчигдөр нийт 15 галын дуудлага мэдээлэл Онцгой байдлын Ерөнхий газарт бүртгэгдсэн байна.
Ингээд түймрийн мэдээллийг дэлгэрүүлэн хүргэе.
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 07:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4 метрийн урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Багануур дүүргийн 5 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг 2 айлын хашаанд 1.5 га талбайд шар өвс, 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5 метрийн урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд хураалгаатай мод, 20 метр урт хашаа,0.4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 15:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 10 метр урт хашаа, 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход нүхэн жорлон, 10 метр урт хашаа, 0.3 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5х8 метрийн хэмжээтэй 2 байшингийн дээвэр, 4х12 метрийн хэмжээтэй гарааш, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Багануур дүүргийн 4 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 2 метр урт хашаа, хуучирч ашиглалтаас гарсан 3 автомашин болон хуванцар эдлэл шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Налайх дүүргийн 4 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход усан сангийн хашаанд 2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Налайх дүүргийн 2 дугаар хороонд орон сууцны байрны хонгилын модон шал, хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 22.24 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 24 хүнийг утаажилтын бүсээс гаргасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд гурван-Эвэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км, ангийн байрлалаас зүүн зүгт 40 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50, 20 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллаж 04.30-ны өдрийн 10:20 цагт бүрэн унтрааж Хангал сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 9.4 га талбай өртөж шатсан.
Хээрийн түймэр:
Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн “Галын-Ар” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Норовлин, Баян-Овоо сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын мэргэжлийн анги, орон нутггийн иргэд ажиллан 20.00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн цурам дотор байгаа тус сумын малчин А-гийн эзэмшлийн 8х10 метрийн хэмжээтэй өвөлжөөнд малын бууц уугиж байгааг Онцгой байдлын газрын алба хаагчид, Норовлин сумын мэргэжлийн ангийнхан манаж хоносон бөгөөд 04.30-ны өдрийн 10:00 цагт унтрааж тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймрийн урт 15 км, өргөн 6 км, нийт 9000 га талбай шатсан, иргэн Б-гийн 5 ханатай гэр, малын 20 метр хашаа өртсөн.