Нийгэм

Гэртээ цоожтой байсан таван настай хүү 15 давхраас унаж амиа алджээ

Published

on

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын 05-ны өдрийн 19.14 цагийн 

орчимд “Хүүхэд унаж нас барсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиход таван настай Д гэх хүүг аав нь гаднаас нь түгжиж гарсны дараа хүү 15 давхраас унаж амиа алдсан нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Урин дулаан цаг ирж хүмүүсийн хараа хяналт суларсан ийм цаг үед эцэг эхчүүд та бүхэн дор бүрнээ хяналттай байж, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version