Дэлхий
Дэлхийн II дайны ялалтын үр дүнг хамтдаа хамгаалахыг уриалав
Фү Цун хэлэхдээ, 80 жилийн өмнө дэлхийн улс түмэн фашизмын эсрэг цусаа урсган тэмцэж, шударга ёс бурангуй мууг ялж, хөгжил дэвшил хоцрогдлыг ялсан аугаа ялалтыг байгуулсан.
Дайны дорнын гол тулалдааны талбар байсан Хятад улсын хувьд 35 сая гаруй хүн амь үрэгдэж, шархадсан хүнд гарз хохирол амссан бөгөөд Японы милитаризмыг эсэргүүцэхэд гол үүрэг гүйцэтгэж, дэлхийн фашизмын эсрэг дайнд мартагдашгүй хувь нэмэр оруулсан юм гэв. Тэрээр цааш нь, “Дэлхийн II дайнд ялалт байгуулснаар энх тайван, хөгжил дэвшлийн шинэ хуудас нээгдсэн. Харин өнөөдөр дэлхий ертөнц дахин сорилт, тогтворгүй байдалд бий болж, ганц талт үзэл давамгайлах хандлагатай, дээрэнгүй үйлдлүүд тасрахгүй гарч байна. Тиймээс энэ түүхэн ойг эргэн дурсаж, түүхээс сургамж авч, уг зорилгоо мартахгүй байж, шинэ цаг үеийн хариуцлагыг мөрөндөө үүрч, энх тайвны ирээдүйг хамтдаа бүтээх шаардлагатай” гэсэн байна.
Г.Бямба