Нийгэм
Цаг агаарын аюултай үзэгдлээс үүдэн Хөвсгөлд замын нөхцөл хүндэрчээ
Мөрөн сумаас Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумдын чиглэлд Цагаанбургас, Зүүн хоолой, Бумбат, Шивэртийн даваанууд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэж өнөөдөр /2025.05.07/ Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.
Мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа заавар зөвлөмж, мэдээ мэдээллийг дагахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.