Улс төр
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай̆ хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж байна. Гишүүдийн 74.1 хувийн саналаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ.
-Миний санал тооцогдоогүй тул, санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураах горимын санал гаргаж байна.
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Горимын санал гаргахгүй гэж удаа дараа ярьдаг. Яг санал хураахад ингээд асуудал үүсгээд байх юм. Үүнийг иргэд шүүмжлээд байгаа шүү дээ. Ажилдаа жоохон хариуцлагатай бай. Энэ бол аравхан секунд анхаарлаа төвлөрүүлэх асуудал шүү гишүүд ээ. Баасанжаргал гишүүний гаргасан горимын саналаар нэг удаа санал хураалт явуулъя.
Санал хураалтыг хүчингүй болгох горимын саналаар дахин санал хураалт явуулж гишүүдийн 75.9 хувийн саналаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт анхны хуулийн хуулийн төслөө санаачилж, батлуулсанд баяр хүргэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд 70 гишүүн бүртгэгдэж, ирц 55.6 хувьтай байна. Өнөөдрийн хуралдаанаар,
1.Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батална;
2.Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/;
3.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/;
4.Баталсан хуулийн эцсийн найруулгыг сонсоно.