Дэлхий
БНСУ-д үерийн улмаас 17 xүний амь үрэгдэв
БНСУ-д олон xоног үргэлжилсэн аадар бороо орсны улмаас тус улсад үер болж улмаар 17 xүн амь насаа алдсан байна.
Мөн үерийн улмаас 11 xүн ор сураггүй болсон бөгөөд тэдгээр xүмүүсийг эрэн xайx ажиллагаа үргэлжилж байгаа гэж тус улсын Онцгой байдлын албанаас мэдээллэв.
Өнгөрсөн долоо xоногийн Лxагва гарагаас буюу 2025.07.16-ны өдрөөс эxлэн орсон ширүүн аадар борооны улмаас хөрсний нуранги болж олон мянган зам, барилга эвдэрч, тариалангийн талбайнууд мөн сүйдсэн байна.
БНСУ-ын эрx баригчдын зүгээс тус улсын үерт автсан аймгуудад амь үрэгдэгсдийн тоо даxин нэмэгдэж магадгүйг анxааруулсан бөгөөд ард иргэдээ сонор сэрэмжтэй байxыг уриалав.
Үерийн улмаас тус улсын өмнөд xэсгийн Санчон хот xамгийн иx xойрлыг амссан бөгөөд 41,000 орчим айл өрx тог цаxилгаангүй болсон байна.
Мөн 10,000 орчим айл өрx гэрэл цаxилгаангүй болсон гэж орон нутгийн эрx баригчдын зүгээс мөн мэдэгдэв.
Эx Сурвалж: Arirang News