Нийгэм

Д.Өлзий-Орших: Тэрбумаар нь зальдаад, луйвардаад, бидний дээрээс хээвнэг өтгөн шингэнээ асгаж суудаг дээдсийн давхаргатай болсон нь үнэн шүү дээ!

Published

on

Гэм зэмгүй залууг бүлэглэн зодсон томчуудын хүүхдүүдийн хэргийн талаар иргэд байр сууриа илэрхийлсээр. Тэдний нэг гитарчин Өөжгий: Баахан баячууд, мяндагтнуудын хүүхдүүд нийлж хүн зодсон юм аа даа. Зарим нь бүр хил гараад талийсан гэх шив.
Харж л сууя.
Монгол Улсад баячуудад тусгайлан зориулсан хууль уг нь байхгүй.
Шударга ёс, хууль дүрэм үйлчилдэг үгүйг одоо л үзье.
Дэлхий жижигхэн болсон шүү. Интерпол ч гэж бий.
Халхын хавтгайгаас хаашаа зайлдаг юм гэж томордог Равсал панзын үе аль хэдийнэ өнгөрсөн.
Дэлхийн бөмбөрцгөөс зайлаагүй бол олдож л таараа.
Гагцхүү энэ цаг үед ус агаар мэт дутагдаж буй шударга ёс л бидэнд яг одоо хэрэгтэй байна.
Тэрбум тэрбумаар нь зальдаад, луйвардаад, идээд наранд явж бидний дээрээс хээв нэг өтгөн шингэнээ асгаж суудаг дээдсийн давхаргатай болсон нь үнэн шүү дээ.
Нэг л өдөр хувьсгал гарна шүү.
Карма гэж 1 юм бий дээ, уг нь…” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version