Улс төр

2026 оны улсын төсөвт цахимаар санал өгсөн иргэдийн 71 хувь нь 25-44 насныхан байна

Published

on

Ерөнхии сайд Г.Занданшатар “Монгол Улсын 2026 оны төсөв ард түмнийх байх болно” гэж мэдэгдсэний дагуу цахимаар болон танхимаар олон нийтээс санал авсан билээ. Санал асуулга 14 хоног үргэлжилж, өчигдөр дууссан юм.

Тэгвэл “И-Монголиа” цахим системээр нийт 188.016 иргэн саналаа өгчээ. Үүнийг насны ангиллаар авч үзвэл,

  • 16-24 насны иргэд 20 хувь,
  • 25-44 насны иргэд 71 хувь,
  • 45+ насны иргэд 9 хувь тус тус саналаа өгсөн байна.

Хуулийн дагуу Засгийн газар ирэх оны төсвөө хэлэлцээд, 9-р сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Харин ирэх сарын 15-нд нээлтээ хийх УИХ-ын намрын чуулганаар төсвийг хэлэлцэж эхлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version