Лхагва гараг бүр хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 14.00 цагт товложээ. Өнөөдрийн хуралдаанаар, Хангайн бүсийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ албажуулахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна.
УИХ-ын байнгын хороод өдгөө хуралдаж байгаа бөгөөд 15.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах товтой байна Хуралдаанаар,
–Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
–Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/-ийг хэлэлцэх юм.