Нийгэм

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, хойд хэсгээр сэрүүснэ

Published

on

ЦУОШГ-ын мэдээлснээр, баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно.

Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсэх юм.

Монгол-Алтайн уулархаг нутгаар +4-+9, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +12-+17, говийн бүс нутгийн баруун хэсгээр +23-+28, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +27-+32, бусад нутгаар +18-+23 градус дулаан байна.

Эx Сурвалж: Монцамэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version