Нийгэм

Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

Published

on

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

9:30 цагт: “Ази Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдал бүс нутгийн хуралдаан-2025” Шангрила зочид буудалд болно.

11:00 цагт: БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн профессор Д.Түмэнжаргал “Монгол бичгийн адил бус бичлэгтэй дан үгийг жигдлэх асуудалд” сэдвээр МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд илтгэл хэлэлцүүлнэ.

12.00 цагт: Дорнод аймгийн нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” компани болон шүүхийн хууль бус шийдвэрийн талаар “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-аас “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

-Төрийн Соёрхолт, Ардын Зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн Галерейд гаргаж байна.

-Залуучуудын 16 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд гарч байна.

 -“Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг “NM tower“-т дэлгээд байна.

-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

Эx Сурвалж: МОНЦАМЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version