Дэлхий

Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин  есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. 

19:00 цагт: М.Эрдэнэбаяр “Зогсож байгаа морьд” үзэсгэлэнгийн нээлт ХААН цамхгийн “Хаан” галерейд болно.

19:00 цагт: Жоэл Пелган “Уусах энхрийлэл” бие даасан үзэсгэлэн “Норпэй арт” галерейд гарч эхэлнэ.

9:00 цагт: МУИС-ийн номын сангаас “НОМЫН САН: ӨНӨӨДӨР, МАРГААШ” форумыг уламжлал ёсоор зохион байгуулна. Энэ удаад “АКАДЕМИК НОМЫН САНГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр болно. Холбоо барих утас: 9998864, 89039690

НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО-оос 1965 онд тунхагласан Бичиг үсгийн олон улсын өдөр тохиож байна.

-“Соёлын өвд нөлөөлөх гамшиг эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгийн Үндэсний номын санд зохион байгуулна.

-Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

-Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ”  үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейн танхимд дэлгэж байна.

-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн галерейд гарч байна.

-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд гарч байна.

-“Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг “NM tower”-т толилуулж байна.

-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

Орон нутагт: 

-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болж байна.

Хилийн чанадад:

Их Британийн Ливерпүүл хотод болох боксын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцоно.

БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна.

Эx Сурвалж: МОНЦАМЭ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version