Нийгэм

ОХУ-тай хамтарсан компани байгуулж, агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой нийлүүлж байхаар боллоо

Published

on

УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Хэлэлцээрийн төсөлд тусгаснаар, ОХУ-тай хамтарсан компани байгуулж “Чингис хаан” нисэх онгоцны буудалд агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгүүдийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн нисэх буудалд агаарын хөлгийн түлш худалдах, нийлүүлэх, хадгалах, цэнэглэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version