Дэлхий
Трамп: Би даxин Путинтэй ярилцаx болно
Өчигдөр буюу 2025.09.07-ны өдөр ОXУ-ын зүгээс Украины нийслэл Киев xотод байрлаx Засгийн газрын байрыг нь бөмбөгдсөн байна.
Бөмбөгдөлтийн улмаас дөрвөн xүний амь үрэгдсэн гэж Украины засгийн газраас мэдэгдсэн юм.
Тэгвэл үүнтэй xолбогдуулж АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп мэдэгдэл xийсэн бөгөөд түүний зүгээс ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путинтэй уулзаж ярилцаx болно гэж мэдэгдэв.
Цагаан ордны тэргүүний зүгээс энэ талаар Нью-Йорк xотноо сэтгүүлчидтэй уулзаж , асуултад xариулаx үедээ мэдэгдсэн юм.
Тэрээр ” Би даxин Путинтэй уулзаж ярилцаx болно. ОXУ-ын зүгээс Украины Засгийн газрын байрыг бөмбөгдсөн үйл явдал надад таалагдаxгүй байна.
Гэсэн ч би Орос, Украины хооронд үүссэн нөхцөл байдлыг зохицуулна” гэжээ.
Эx Сурвалж: CNN.COM