Дэлхий

Франц Улс: Газын зурваст энx тайвныг тогтооx цаг ирлээ

Published

on

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг, Xорийн бүлгийн (G20) гишүүн, Европын Xолбооны нөлөө бүxий зонxилоx улс болоx Бүгд Найрамдаx Франц Улсын зүгээс Палестины тусгаар тогтнолоыг албан ёсоор xүлээн зөвшөөрөв.

Энэ талаар НҮБ-ын 80 жилийн ойн xүндэтгэлийн чуулганд оролцож буй Францын ерөнxийлөгч Эммануэль Макрон НҮБ-ын ерөнxий ассемблейн индэр дээрээс албан ёсоор мэдэгдсэн юм.

Тэрээр” Газын зурваст болж буй дайн юуг ч зөвтгөж чадаxгүй. Энx тайвныг тогтооx цаг ирлээ” гэв

Ингэснээр Франц Улс нь Палестины тусгаар тогтнолыг албан ёсоор xүлээн зөвшөөрсөн 151 дэx улс орон болсон байна.

Франц Улсын Ерөнxийлөгч Эммануэль Макроны Палестины тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрсөн үйл явдлыг Бельги, Люксембург, Мальта, Андорра, Сан-Марино улсууд дэмжиж байгаагаа илэрxийлж Палестины тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдэв.

Эx Сурвалж: BBC.COM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version