Нийгэм

Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

Published

on

11:40 цагт: СХД-ийн 2-р хороонд УСУГ-т бүрэн автоматжуулсан 180 худгийг хүлээлгэн өгөх ёслол болно.

13:00 цагт: Яармаг дахь “Хангарди” ордонд НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаантай.

-“Утга зохиолын 7 хоног” аян үргэлжилнэ.

– Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд үргэлжилнэ.

-ЮНЕСКО-гийн ивээл дор Ази-Номхон далайн бүсийн СББӨ-ийн олон улсын сургалтын төв, ССАЖЗЯ, Соёлын өвийн үндэсний төв хамтран Үндэсний сургагч багш бэлтгэх чадавх бэхжүүлэх III шатны хөтөлбөрийг зохион байгуулж байна.

-“Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

-“Ардчилсан үндсэн хуульт засаглалаар бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд үргэлжилнэ.

“Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

-Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үргэлжилж байна.

-Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн “Чандмань” нэгдлийн хамтарсан “Чинад Мана” үзэсгэлэн HUE Art Gallery-д гарч байна.

-“Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/-д олны хүртээл болж байна.

-Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна.

-Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эмэгтэй гэрэл зурагчдын “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд үргэлжилж байна.

-Олон улсын дохионы хэлний өдөр тохиож байна.

Орон нутагт:

Завхан: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.

Хилийн чанадад:

-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.

-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.

-Казахстаны Астана хотод өсвөрийн шатарчдын ДАШТ эхлэв.

Эx Сурвалж: МОНЦАМЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version