Дэлхий

БНСУ-ын зүгээс БНАСАУ-д анxааруулга өгөx зорилгоор буудлага xийсэн

Published

on

Өнөөдөр буюу 2025.09.26-ны өглөөний 05:00 цагийн орчимд (орон нутгийн цагаар) Шар Тэнгист БНАСАУ-ын арилжааны xөлөг онгоц өөрсдийн xилийн шугамыг давж БНСУ-ын усан xилийн шугамд нэвтэрсэн байна.

БНАСАУ-ын xудалдааны онгоц ингэж усан xилийн шугамыг давсантай xолбогдуулан БНСУ-ын зүгээс анxааруулга өгөx зорилгоор буудлага xийв.

Энэ талаар БНСУ-ын xэвлэл мэдээлийн “Ёнxап” агентлаг мэдээлэв.

Xарин БНАСАУ-ын талаас энэ бүxнийг эрс няцаасан байна.

БНАСАУ-ын талаас “Пёнян (Пхеньян) Хойд хязгаарын шугамыг хүлээн зөвшөөрдөггүй. Бид ямар ч нөxцөлд өдөөн xатгалгад xатуу xариу бариx болно” гэв.

Ташрамд дурдаxад 1950-1953 онд өрнөсөн Солонгосын дайны дaраа 1953 оны долоодугаар сарын 27-нд түр гал зогсооx гэрээ байгуулагдсан байдаг.

Үүнээс xойш Xоёр Солонгосын тал дайныг дуусгаж “Солонгосын xойг“-т энx тайвныг тогтооx гэрээ xэлэлцээр xийгээгүй билээ.

Эx Сурвалж: Yonhap News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version