Нийгэм

Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

Published

on

09:00 цагт: “Түүхийн шинжлэх ухаан, түүхийн боловсрол XXI зуунд” олон улсын оюутны IX хурал МУБИС-ийн нэгдүгээр байранд болно.

10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

11:00 цагт: Дуучин Б.Маралжингоогийн бие даасан тоглолтын хэвлэлийн хурал “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв болно.

12:00 цагт: Үндэсний Урлагийн их театрын 75 жилийн ойд зориулсан “Ардын дуу мину III” киноконцертын нээлт тус театрын тайзнаа болно.

13:00 цагт: “Бидний ус-Бидний ирээдүй” нээлттэй өдөрлөг Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд болно.

13:00 цагт: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалахтай холбогдуулан Налайхын “Тавантолгой” түлшний үйлдвэрт мэдээлэл хийнэ.

-БЗД-ийн 37 дугаар хороо, Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 км шинэ авто замын хөдөлгөөнийг нээнэ.

-Нийгмийн даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран ажиллах зорилготой “Итгэлцлийн аян” үргэлжилж байна.

Орон нутагт:

Архангай: Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж байна.

Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна.

Баян-Өлгий: Засгийн газрын Бүсийн хөгжлийг дэмжих бодлого,  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөө мэдээллийн цогц үйл ажиллагаа М.Хурманханы талбайд болно.

Дархан-Уул: МСБХ-ны дээд лигийн Алтан-Од-Пиратес, Бишрэлт Металл-Эс Жи АПЭС багийн тоглолт “Дархан Юнайтед Арена”-д болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version