Нийгэм

Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

Published

on

-УИХ-ын Байнгын хороодын хурал болно.

09:00 цагт: Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн тойм” тайланг олон нийтэд цахимаар танилцуулна.

11:00 цагт: “Бидний ус-Бидний ирээдүй” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд “Хаягдал ус ба ус дахин ашиглалт” сэдэвт илтгэл тавина.

11:00 цагт: Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг Эрүүл мэндийн яаманд танилцуулна.

11:30 цагт: Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэхийг шаардах жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

13:00 цагт: МУЭ-ийн гишүүн зураач Д.Тайванжаргалын “Үзэсгэлэнт 4 улирал” судалбар зургийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.

13:00 цагт: Японы Чиба технологийн их сургуулийнхан Монгол Улсын боловсролын хүртээмж, мэдээллийн технологийн чадавхыг дэмжих зорилгоор 800 ширхэг iPad-ыг үнэ төлбөргүй хандивлах ёслолын ажиллагааг Боловсролын яамны хурлын танхимд зохион байгуулна.

16:00 цагт: Манай улс “Mental Health First Aid” /Сэтгэл зүйн эрүүл мэндийн анхны тусламж”/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхээ авсан 46 дахь орон болсонтой холбогдуулан “Туушин” зочид буудлын “Executive lounge”-д Австралийн “MHFA International”-ийн дэд захирал Жак Барнфийлд, соёлын нутагшуулалт хариуцсан ахлах багш Клайри Келли нар сургалт зохион байгуулна.

-Дэлхийн хөвөнгийн өдөр тохиож байна.

-Нийгмийн даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран ажиллах зорилготой “Итгэлцлийн аян” үргэлжилж байна.

Орон нутагт:

Архангай: Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж байна.

Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна.

Баян-Өлгий: Засгийн газрын Бүсийн хөгжлийг дэмжих бодлого,  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөө мэдээллийн цогц үйл ажиллагаа М.Хурманханы талбайд болно.

Дархан-Уул: МСБХ-ны дээд лигийн хүрээнд Улаанбаатар Амазонс-АОДЭ Винкс, Дархан Юнайтед-Ховд Шонхорууд багийн тоглолт “Дархан Юнайтед Арена”-д болно.

Завхан: “Living in Space” буюу “Сансарт амьдрахуй” агуулгын хүрээнд “Дэлхийн сансрын 7 хоног”-ийг тэмдэглэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version