гэмт хэрэг

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Published

on

Сиднейд олон хүний амь насыг хөнөөсөн  хэрэг гарлаа. Тодруулбал 12-р сарын 14-нд алдарт Bondi Beach дээр зохион байгуулагдаж байсан Ханука баярын арга хэмжээн дээр хоёр хүн гал нээж, цэргийн зорилготой мөргөлдөөн үүсгэсэн байна. Энэ үйл явдал нь еврейчүүдийн ялалтын баяр ёслолын үеэр болсон бөгөөд олон зуун хүн байхад гарсан нь цочирдсон үйл явдал болжээ.

Тухайн халдлагаар албаныхан мэдээлж буйгаар 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ. Хохирогсдын дунд хүүхдүүд ч багтсан бөгөөд энэ халдлага нь 1996 онд Port Arthur-д болсон иргэд олон нийт рүү халдсан буудлагаас хойш Австралийн түүхэн дэх хамгийн их хүний амийг хөнөөсөн хэрэг болж буйг албаныхан онцлон дурдсан юм.

Халдлагыг үйлдсэн хоёр хүн нь аав, хүү байсныг цагдаагийнхан мэдээлсэн бөгөөд нэг нь алба хаагчдад буудуулан амиа алдсан бол нөгөө нь шархдаж баривчлагдсан байна.

Австралийн засгийн газар, цагдаагийн байгууллагууд аюулгүй байдлыг хангах шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлжээ. Мөн уг хэрэг нь терроризм эсвэл харгис үзэл баримтлалын илрэл байж болзошгүйг, цаашид улс орнууд харилцан хамтран аюулгүй байдлаа сайжруулах шаардлагатай байгааг шинжээчид онцлон тэмдэглэж байна.

Эх сурвалж Euronews, People’s

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version