Нийгэм
Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 70 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна
Өнгөрөгч долоо хоногийн томуу болон амьсгалын замын халдварын эрсдэл улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна. Тодруулбал хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо 2,740-д хүрч, үүний 71.6% буюу 1,962 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ үзүүлэлт нь өмнөх өдрөөс 8 тохиолдлоор нэмэгджээ.
Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй 103 хүүхдийн тал хувь нь энэхүү халдварын улмаас хүнд хэлбэрээр өвчилсөн байна. Мөн яаралтай тусламжийн тасгаар үзүүлсэн 1,643 хүүхдийн 66.4%, буюу 1,091 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаагаас үзвэл, халдвар хамгааллын дүрмийн сахилгад анхаарал хандуулж, эрсдлийг бууруулах шаардлагатайг харуулж байна.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд орчны температур амьсгалын замын халдвараас хамгаалах арга хэмжээг чангатгах, иргэдийн халдварын эрсдлийг бууруулахад чиглэсэн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тухайлбал вакцинжуулалтыг идэвхжүүлэх, халдварын тархалтыг хянах зорилгоор нийгмийн хяналтыг сайжруулах, иргэдийн халдвар хамгааллын дадлыг хэвшүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Энэ өвчлөлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг эрт илрүүлэх, иргэдийн оролцоог дэмжих юм.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн