Эрүүл мэнд

2025 оны эхний 11 сарын байдлаар Монголд 244 хүн осгож, хөлджээ

Published

on

ГССҮТ-ийн мэдээлснээр 12 дугаар сард яаралтай тусламж, амбулаторийн үзлэгийн хандалт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд үүнд өвлийн улиралтай холбоотой хальтиргаа, гулгаа, ахуйн осол, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй гэмтэл бэртэл зонхилж байна.

Хүйтний эрч эрс чангарч буй үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь биеийн дулаан алдаж, осгох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Осголт гэдэг нь хүйтэн, нойтон орчинд удаан хугацаагаар байснаас биеийн дулаан буурч, эрхтэн тогтолцоонд өөрчлөлт гарахыг хэлдэг бөгөөд биеийн температур 33 хэм хүртэл буурч, улмаар 30 хэмээс доошлох үед ухаан алдаж болзошгүй.  Мөн даарч чичрэх, арьсны өнгө цайх, хөлдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Өвлийн улиралд  иргэд болгоомжтой зорчих, халтиргаанаас сэргийлэх, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, чийгтэй хувцас өмсөхгүй байх, дулаан хувцаслах, гадаа удаан хугацаагаар байхгүй байх, мөн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийхийг өвдөж, ядрах, цус алдах, хөдөлгөөн хязгаарлах зэрэг нөхцөлөөс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version